НХС-аас дараах нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлдэг

2022 онд Нийгмийн халамжийн сангийн төсөв 483 тэрбум төгрөгөөр өнгөрсөн оны 11 сард батлагдсан. Ингэхдээ Хүүхдийн мөнгөний 1.4 их наяд төгрөгийн төсөв Сангийн сайдын төсөвт шилжсэн байгаа. Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, тэднийг асарч байгаа иргэдэд дараах нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлж байна. Үүнд:​ 1. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр: Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан тахир дутуугийн тэтгэвэр /хүчин төгөлдөр хуулийн нэршил, шинэ хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр/ авах эрх нь үүсээгүй иргэдэд сар бүр 188.0 мянган төгрөгөөр нийт 51.159 иргэнд олгож байна. … Continue reading НХС-аас дараах нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлдэг